Ямар ч байсан анхны оролдого маань бүтэх шиг боллоо.
Очирбатын Дашбалбар... Энэ их хүн Монголын төлөө цохилох зүрхтэй, булгилах халуун цустай нэгэн байсан гэдэгийг хэн бүхэн мэдэх буй заа. Орчлонд сайн хүн болж төрж гэмээ нь ахархан хугацаанд, яарсан юм шиг хийх ёстойгоо хийчихээд түрүүлж буцдаг жамыг яалтай ч билээ. Магад энэ их хүн бурханы оронд илүү хэрэгтэй болсон я юм билүү ...
Бодоод байх нь ээ эх орон гэж хаахна байдаг юм бэ?
Эхээс төрөхөд минь тосож авсан тосон бор газар шороо минь, энэ орчлонгоос буцахад минь халуухан хэвлийдээ энхрийлэн тэврэх алтай өлгий минь...
Хүү нь болж мэндэлсэн азтай миний зүрхэнд, сэтгэлд, цусанд... , ... цэнхэр гаригийн цээжинд ... оршном бус уу.
Эх оронч байна гэдэг "Би эх оронч хүн" гэж цээжээ дэлдэхийн нэр бус, харин өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээ хамгийн сайн хийж чаддаг байхын нэр гэд бодож, хичээж л явна даа...